Нүүр хуудас Улс төр С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих уу….

С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих уу….

229
0
С.Баярцогт
С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих уу....
Авлигатай тэмцэх газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татан шалгах шаардлагатай гэж үзэж саналаа прокурорт хүргүүлжээ.

Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг цаашид яллагдагчаар татаж цагдан хорих шаардлагатай гэж үзсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Баярцогт нарыг яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа Нийслэлийн Прокурорын газарт тавьсан бөгөөд прокуророос цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна.

Шүүх үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэх ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here