Нүүр хуудас Нийгэм Цогтцэций сумын өндөржүүлсэн бэлэн байдлыг ЦУЦАЛЛАА

Цогтцэций сумын өндөржүүлсэн бэлэн байдлыг ЦУЦАЛЛАА

817
0
Цогтцэций сумын өндөржүүлсэн бэлэн байдлыг ЦУЦАЛЛАА
Цогтцэций сумын өндөржүүлсэн бэлэн байдлыг ЦУЦАЛЛАА
Өнгөрсөн амралтын өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10:06 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутаг дэвсгэр Таван толгой уурхайн төвөөс зүүн зүгт 10 км-т 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
 Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, амь насыг авран хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын мэдэгдэл, Цогтцэций сумын Онцгой комиссын хурлын шийдвэр, сумын засаг даргын захирамж гарч тус сумын мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Улмаар сумын төв болон Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоож, 12:00-18:00 цагийн хооронд цахилгааныг хязгаарлан, ЕБС-ын дотуур байрны 82 хүүхдийг “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн гэр кемпэд, Цагаан-Овоо багийн  “Цэций хороолол”-ын 11 байрны 550 өрхийн 1,100 иргэнийг Уурхайчин гэр хороололд, сумын эмнэлгийн 31 өвчтөнийг ар гэрт нь тус тус нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.

2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01:48 цагаас 23:27 цагийн хооронд 0.2-3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийт 31 удаа болсон.

Аймгийн Онцгой байдлын газар, Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн нийт 40 албан хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж сумын засаг даргын 2016.12.04-ны өдрийн а/245 тоот захирамжаар тус сумын өндөржүүлсэн бэлэн байдлыг 2016.12.04-ны өдрийн 10:00 цагт цуцалж, ард иргэдэд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга, сурталчилгаа хийж ажиллалаа гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here