Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Д.Бат-Очирын хөдөлмөр алдрыг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон “Цэргийн хүндэт” медалийг Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар гардууллаа.
Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Д.Бат-Очир нь өөрийн ажлын дадлага туршлагын талаар шинэ залуу алба хаагчдад зөвлөгөө өгсөн байна.