Нүүр хуудас Нийгэм Ц.Мөнхбаатар: Авто угаалга, засвар, барааны дэлгүүрүүд ажиллана

Ц.Мөнхбаатар: Авто угаалга, засвар, барааны дэлгүүрүүд ажиллана

28
0
monhbaatar
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар

Өнөөдрөөс эхлэн хатуу хөл хориог сулруулан улбар шар түвшин буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан.

Өнөөдрөөс барааны дэлгүүрүүд, автомашин угаалга, засварууд ажиллах бөгөөд томоохон захууд буюу Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг захууд ажиллахгүй гэдгийг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар мэдээллээ.

Мөн вакцины хоёр тундаа хамрагдаж, 14 хоносон иргэд үсчин, гоо сайхнаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд 5-р сарын 15-наас эхлэн мөн дээрх иргэд фитнес, йогад хичээллэж болно.

Саун, бассейн ажиллахгүй бол нийтийн халуун усыг нээх юм байна.

Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here