Нүүр хуудас Нийгэм Чех улсаас ирсэн дөрвөн тахийг Монголд нутагшууллаа

Чех улсаас ирсэн дөрвөн тахийг Монголд нутагшууллаа

205
0
Praga_amitnii_hureelen_Tahi
Чех улсаас ирсэн дөрвөн тахийг Монголд нутагшууллаа
~Чех улсаас ирсэн дөрвөн тахийг Монголд нутагшууллаа~

Прагийн амьтны хүрээлэнгээс Монгол Улс руу чехийн цэргийн КАСА агаарын хөлгөөр тахийн 4 гүүг /Яняа, Хэлми, Ханна, Спэс/ тээвэрлэж Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэгт нутагшуулжээ.

БНЧУ-ын цэргийн КАСА агаарын хөлөг нь зургаадугаар сарын 19-ний Мягмар гарагийн 13:45 цагт Прагийн Кбелих нисэх онгоцны буудлаас нийт тахийн 4 гүү болон маллагчдыг тээвэрлэн хөөрч төлөвлөгөөний дагуу Казан болон Новосибирск хотуудаар дамжин,

орон нутгийн цагаар 11 цагийн үед Булган сумын шороон зурвас бүхий нисэх буудалд газардлаа. Үргэлжлээд зөөврийн хайрцагтай гүүнүүдийг ачааны машинаар Говийн Б бүсийн дасан зохицох хашаа руу тээвэрлэн оруулж нутагшуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here