Нүүр хуудас Нийгэм Шаардлага хангахгүй болсон замын…

Шаардлага хангахгүй болсон замын…

140
0
Шаардлага хангахгүй болсон замын...
Шаардлага хангахгүй болсон замын...
Шаардлага хангахгүй болсон замын тэмдэглэгээг ШИНЭЖИЛЖ байна
Улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч болзошгүй зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн замын тэмдэглэгээнд шалгалт хийж байна.
Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас “хар цэг” гэж нэрлэгддэг байршлуудыг тогтоон осол гарч болзошгүй замуудад тэмдэглээгээг шинэчилж байна.
Мөн  Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн автозам дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, хяналт шалгалт хийхийн зэрэгцээ “Саруул харгуй'” ХХК-тай хамтран дээрх  чиглэлийн автозам дагуу байрлуулсан тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалтыг хийж, хуучирч муудсанаас үүдэн харагдах байдал алдагдсан, тэмдгийн утга хандалт буруу болсон, холбогдох стандартын шаардлага хангахгүй болсон тэмдгийг солих, засварлах, нөхөн байрлуулахаар ажиллаж байна гэж ЗЦА-аас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here