Нүүр хуудас Нийгэм Шадар сайд У.Хүрэлсүх өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

Шадар сайд У.Хүрэлсүх өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

229
0

Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх зүүн бүсийн өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллахаар даваа гаригт Нийслэлээс мордсон билээ. Одоогоор Шадар сайдаар ахлуулсан ажлын  Улсын онцгой комиссын баг Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдад өвөлжилттэй танилцаж байна. Хэнтий аймагт хүйтний хэм -40 хэмд хүрч, нутгийн ихэнх хэсэг цасан бүрхүүл тогтсноос гадна цас хатуурсан тул өвөлжилт хүндрээд байгаа юм. Тухайлбал, тус аймгийн Норивлин сумын 80 гаруй малчин өрх отор нүүдэл хийж, өвөлжилтийн хүнд нөхцөлд малын хоргодолгүй даван туулах арга замыг эрэлхийлж байгаатай Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комиссын баг газар дээр нь очиж танилцан, шаардлагатай тусламжийг үзүүлж ажиллалаа.

Улсын онцгой комисс , Монгол Улсын шадар сайдын зүгээс улсын нөөцөөс өвс, тэжээл болон цас дарсан зам гүвээний цасыг арилгах зориулалттай цас арилгагч техник хэрэгслийг өвөлжилт хүндэрсэн цэгүүдэд гардуулан өгсөн байна. Цаашид Хэнтий аймагт цас нэмэн орж, шуурсан тохиолдолд өвөлжилтийн байдал улам хүндрэх төлөвтэй байгаа тул үүсэж болзошгүй эрсдэлд бэлтгэлтэй байхыг шадар сайдын зүгээс онцгойлон анхааруулав. Улсын онцгой комиссын баг Хэнтий аймгийн Норивлон сумаас Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллахаар өнөөдөр хөдлөнө гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here