Нүүр хуудас Улс төр Засгийн газрын бодлогын цөм нь МОНГОЛ ХҮН

Засгийн газрын бодлогын цөм нь МОНГОЛ ХҮН

200
0
САйд хүрэлсүх
Засгийн газрын бодлогын цөм нь МОНГОЛ ХҮН

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа

“Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой. Үүний төлөө Засгийн газар ажиллана. МАН, АН-ын Монгол Улсын гэж байхгүй. Улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтрах ёстой. Иргэд ч төр, засгаа аль болох дэмжиж, зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэж хэллээ.

Олон жил яригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна гэв. Тэрээр Засгийн газаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар товч танилцууллаа.

Нутгийн иргэд төр, засгийн удирдлагууд эвийг хичээж ажиллах, гадаад орон руу залуусаа явуулахгүй байх, малын хөлийн татвар бий болгож малын чанар, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, орон нутагт цементын үйлдвэр байгуулах зэрэг хүсэлтээ Ерөнхий сайдад илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here