Нүүр хуудас Нийгэм Шадар Сайд Энхтүвшин Ялалтад тэмүүлсэн морьд

Шадар Сайд Энхтүвшин Ялалтад тэмүүлсэн морьд

178
0
Шадар Сайд Ө.Энхтүвшин “Ялалтад тэмүүлсэн морьд
Шадар Сайд Ө.Энхтүвшин “Ялалтад тэмүүлсэн морьд

Монгол Оросын Засгийн Газар хоорондын комиссын XXI нэгдсэн хуралдааны дараа Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа тэргүүтэй төлөөлөгчид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө.

Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн уг хөшөөг тус цэцэрлэгт хүрээлэнд 2017 оны 5 дугаар сард сүндэрлүүлсэн бөгөөд хөшөөний суурийн хананд “Монголын ард түмэн аугаа эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээн сийлсэн байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here