Шинэ нисэх буудал барих төсөл нь 9-н жилийн өмнө албан ёсоор эхэлж байсан. Тэгвэл одоо дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тохилог үйлчилгээ бүхий шинэ нисэх буудлыг барих төслийн ажил дуусах шатандаа орж, энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох гэж байна.
Хуучин “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас 4 дахин их буюу жилд 1.7 сая зорчигч хүлээн авах, 18100 нислэгт үйлчлэх хүчин чадал бүхий энэхүү Шинэ нисэх буудлын төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан “Самсунг Си энд Ти” корпораци болон “Азуса Сэккэй Ориентал Консалтанс Глобал” түншлэлийн нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал медаль”-аар шагналаа.