Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр тохиож байна
Шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг энэ сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Энэ хүрээнд тус өдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болох юм. Мөн үеэр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн дээд шагнал гардуулах аж.Түүнчлэн төр, засгийн тэргүүн нар, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Үдээс хойшхи 14 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм.