Нүүр хуудас Нийгэм ШУУРХАЙ: Энэ сарын 25-нд ажил 10 цагаас эхэлнэ

ШУУРХАЙ: Энэ сарын 25-нд ажил 10 цагаас эхэлнэ

88
0
gamshgaas-hamgaalah-surguulilt
Энэ сарын 25-нд 10-аас 19 цаг хүртэл ажиллана

Нийслэл хотод гамшгаас хамгаалах сургуулилалт болохтой холбогдуулан Хотын дарга дараах захирамжийг гаргалаа.

Захирамжид 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10:00, дуусах цагийг 19:00 байхаар тусгасан байна.

Энэ өдөр 07:00-10:00 цагийн хооронд Улаанбаатарын бүх замын хөдөлгөөн хаагдаж, хотоос автомашин гаргахгүй, оруулахгүй байх юм. Гамшгаас хамгаалах сургуулилалт дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд үргэлжилнэ.

Энэ өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхаар шийдвэрлээд байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here