Монгол Улсын Засгийн газраас дөнгөж сая Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, 11 дүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо.
Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 8-нд /Пүрэв гараг/ тохиож байгаа.
Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Тиймээс 11 дүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ.
Ингэснээр Баасан гарагийн амралтын өдрийг 11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллахаар боллоо.