Нүүр хуудас Нийгэм 450 гаруй гадаад оюутан Нийслэл хотын түүх соёлтой танилцав

450 гаруй гадаад оюутан Нийслэл хотын түүх соёлтой танилцав

140
0
Ulaanbaatar-hot-juulchid
450 гаруй гадаад оюутнууд хотын түүх соёлтой танилцав

Монгол Улсад суралцаж буй гадаадын оюутан залуусыг хамруулсан хотын аяллыг энэ сарын 23-27-ны өдрүүдэд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 10 дахь жилдээ зохион байгууллаа.

Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, Австрали, БНСУ, Лаос Улсын 450 гаруй оюутнууд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг ханган, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлж буй Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар 5 хоногийн турш аялсан юм.

Аяллаар нийслэл Улаанбаатар хотын төв цэг жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын ногоон ордон болох Богд хааны ордон музей, Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан цогцолбор Зайсан толгой,

Төрийн Чойжин Лувсанхайдавт зориулан барьсан өргөө Чойжин ламын сүм музей, нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг харуулсан Улаанбаатар хотын музейтэй танилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here