Нүүр хуудас Нийгэм ЭЕШ-ын хуваарь гарлаа

ЭЕШ-ын хуваарь гарлаа

1731
0
elseltiin eronhii shalgalt
элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ-ын хуваарь гарлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын хуваарийг гаргажээ. ЭЕШ ирэх зургадугаар сарын 16-нд Монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэх бөгөөд 20-нд химийн хичээлийн шалгалтаар өндөрлөх хуваарьтай байна.

Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн очих юм.

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудаст байршуулан нийтэд зарлах ажээ. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудсаас үзэх боломжтой юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг хуваарь

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here