Нүүр хуудас Нийгэм Эзэнгүй цацрагийн үүсгүүрийг илрүүлэх ажиллагаа болов

Эзэнгүй цацрагийн үүсгүүрийг илрүүлэх ажиллагаа болов

157
0
tsatsrag_bodos
Эзэнгүй цацрагийн үүсгүүрийг илрүүлэх ажиллагаа болов

Цөмийн энергийн комиссын ажлын алба, Европын комисстой хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд эзэнгүй цацрагийн үүсгүүрийг эрэн хайх, илрүүлэх, аюулгүй болгох 2 дахь удаагийн ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд

Дархан-Уул аймгийн Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаягдал төмрийн талбай, Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн ангийн орхигдсон талбайд зохион байгууллаа.

Тус эрэн хайх ажиллагааг төрийн болон төрийн бус 21 байгууллагын 40 гаруй албан хаагч гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхсайхан, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвжамц нар оролцсон.

Хайлтын ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулж, өргөн хүрээнд зохион байгуулсан нь холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, төслийн хүрээнд боловсруулж буй хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын төсөлд саналыг тусгах чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here