Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй /сайн үйлсийн аян/ аймгуудын эко сургуулийн сурагчдад “Тогтвортой хөгжил”, “Усны үнэ цэнэ”-ийн талаар ойлголт, мэдээлэл өгөх сургалт Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгуулагдлаа.
Тус сургалтад Эрдэнэт хотын 18-р сургуулийн дунд ангийн 30 гаруй сурагч хамрагдсан бөгөөд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэг мэдээллээ нэмэгдүүллээ.
18-р сургууль нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, тэлдгээрийн үйл ажиллагааг сурагчдад ойлгуулах, таниулах зорилгоор дунд ангийн сурагчдыг хамарсан сургалт, аялалыг сүүлийн саруудад тогтмол зохион байгуулдаг болсон байна.
Энэхүү сургалт, аялал нь сурагчдын байгаль орчноо хайрлан хамгаалах сэдлийг төрүүлж, байгаль орчны салбарт ажиллаж байгаа ажилчдын мэргэжлийн сайхан талыг олж харахад чухал хувь нэмэртэй хэмээн сургуулийн захирал ярьсан юм.