Нүүр хуудас Нийгэм Эмээлт дахь “Авто худалдааны цогцолбор” үйл ажиллагаагаа эхэлжээ.

Эмээлт дахь “Авто худалдааны цогцолбор” үйл ажиллагаагаа эхэлжээ.

481
0

Да хүрээ, 1000 машины зогсоол гээд хотын төвөөр хаа сайгүй тархсан том жижиг Автомашины худалдааны төвүүдийг нэгтгэсэн  Эмээлт дэхь Авто худалдааны төвийн үйл ажиллагаа албан ёсоор бүрэн хэмжээнд нээгдэж  холбогдох албаныхан хэвлэлийн бага хурал хийлээ.  “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын  дэд дарга Ц. Гүрбадам: -Эмээлт дахь “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа нээгдсэнд Иргэд худалдан авагчдын хувьд ч гэсэн хотоос хол зайтай Автомашины захуудыг нүүлгэж байгаад зарим авто машины худалдаачид тааламжтай хандахгүй байгаа талаар:

-Хамгийн гол нь бид ирээдүйгээ л бодох хэрэгтэй. Зам Тээврийн Хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан ажлын хэсгийн чиг үүргийн дагуу Нийслэлийн газрын албанаас зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй цэгүүдэд үйл ажиллагаагаа хаах мэдэгдэл өгсөн байгаа. Хотын төвийн 6 дүүрэгт автомашины худалдаа, эрхэлдэг 9 зах,  102 цэгүүд байдаг бөгөөд эдгээр нь газраа зориулалтын бусаар ашигладаг нэгдсэн зохион байгуулалт байхгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Нөгөөтэйгүүр Авто Тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг цогцолборт шилжүүлж, импортын машины бүртгэлийг зөвхөн авто худалдааны цогцолбор дээр бүртгэхээр шийдвэр гарсан байгаа. Өөрөөр хэлбэл, автомашины худалдааг дагасан бүх үйлчилгээ тэнд цогцоороо бүрдэнэ гэсэн үг. Шинэ авто цогцолбор нь бүтээн байгуулалтыг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, замын хөдөлгөөний ачаалал, агаарын болон хөрсний бохирдлыг эрс бууруулан, нийслэл хотдоо иргэд таатай нөхцөлд тайван амгалан ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд  чухал хувь нэмэр оруулах юм.              Авто Худалдааны Цогцолбор дээр 6375 авто зогсоол байдаг бөгөөд сул чөлөөтэй байгаа 5000  авто зогсоол дээр эхэлж ирсэн нь эхэлж байршлаа сонгох зарчмаар захиалга авч байна. Зогсоол түрээслэгчдэд 2017 оны 10 сарын 01-ийг хүртэл авто зогсоолын түрээсийн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй.                                                -Автомашин худалдаж байсан хуучин цэгүүдээс автомашиныг Авто цогцолбор уруу шилжүүлэх замын маршрут гарсан бөгөөд 8 сарын 23- 27-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд дугааргүй автомашин БЗД-ээс уулын замаар, БГД-ээс Нарны зам, Яармаг, Сонсголонгийн замаар тухайн тээврийн хэрэгслийн гаалийн бичиг, жолоодох үнэмлэхтэй зорчино. Энэ талаар 93020111, 93021124 гэсэн замын хөдөлгөөний зохицуулах төвийн утсаар лавлаж тодруулж болно.

-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Авто машины цогцолбор”-ын чиглэлд автобус явуулж өгөх боломжтой гэсэн хариуг бидэнд өгсөн байгаа.

-Түрээсийн өлбөрийн асуудал дээр тодорхой судалгаа хийж байгаа. Удахгүй үнэ нь тогтоогдох байх. Мэдээж зах зээлийн ханшийг дагасан л үнэтэй тогтоогдох байх. Одоогийн байдлаар 1300 гаруй автомашин худалдаалагчид ирчихсэн байгаа.  Эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн санаачилгаар Улаанбаатар хотын эргэн тойрон дахь техникийн захуудыг нэгтгэх зорилгоор “Авто худалдааны цогцолбор” барих барилгын ажлыг эхлүүлж,  2015 оны хоёрдугаар улиралд дуусгахаар төлөвлөсөн ч ашиглалтад орох хугацаа хойшилсоор өдийг хүрсэн. Одоогоор нийслэлд  25 га талбайд техникийн есөн зах, бусад 27 жижиг цэгт автомашин, сэлбэг хэрэгслийг худалдаж байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here