Нүүр хуудас Нийгэм ЭМЯ: Коронавирусийн халдварын 127 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын 127 тохиолдол бүртгэгдлээ

24
0
covid-19-haldwar
Коронавирусийн халдварын 127 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө. Энэ үеэр

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа,

Сүүлийн 24 цагийн байдлаар 11183 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 127 тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 4210 боллоо.

Сүүлийн 24 цагт 52 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт тохиолдлын 3083 нь эмчлэгдлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 73 хувь нь эдгэрсэн.

Шинээр халдвар авсан 127 хүн бүгд дотоодод илэрсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Улаанбаатар хотод 126 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Архангай аймагт Улаанбаатараас очсон нэг иргэнээс халдвар илэрсэн.

Халдвар илэрсэн хүмүүсийн 123 нь ойрын хавьтал байна. Дөрвөн хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил үргэлжилж байна. Баянзүрх нь дүүргийн 26, 27 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг хүмүүс байна.

Өнөөдрийн байдлаар 1014 хүн эмчлэгдэж байгаагаас гурван хүний биеийн байдал нэн хүнд байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here