Нүүр хуудас Нийгэм ЭМЯ: Сүүлийн 24 цагт 885 хүнээс Коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 885 хүнээс Коронавирусийн халдвар илэрлээ

17
0
Сүүлийн 24 цагт 885 хүнээс Коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр,

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13,100 хүнд шинжилгээ хийхэд 885 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 16,603болж байна. 885 тохиолдлын 1 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байгаа бол

-836 нь Улаанбаатар хотод,
-48 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 195 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 176 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,887 боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлүүлж эдгэрээд байна. Халдварын улмаас 2,667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 1,910
  • Хүндэвтэр 610
  • Хүнд 127
  • Маш хүнд 20 хүн байна.
    Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/61настай эрэгтэй, 20 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 27 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here