Нүүр хуудас Нийгэм ЭМЯ: Хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол “ГЭРТ НЬ ЭМЧИЛНЭ”

ЭМЯ: Хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол “ГЭРТ НЬ ЭМЧИЛНЭ”

177
0
ЭМЯ: Хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол "ГЭРТ НЬ ЭМЧИЛНЭ"

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөв /2021-03-16/

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн албаны дарга Б.Ууганбаяр,

Корнавируст халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн салбарт орны хүрэлцээ хангалтгүй болж байна. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар тодорхой зохицуулалт хийх ажлуудыг хийж байна. Батлагдсан тохиолдлуудын 84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна. Цаашид хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг эмнэлэгт тусгаарлаж эмчлэх үү эсвэл гэрээр эмчлэх үү гэдгийг албаныхан ярилцаж байна. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайдын чиглэл гарч, хэрэгжээд явж байна.

Гэртээ тусгаарлагдах болбол гэрийн нөхцөл байдлыг харна. Тухайн хүний биеийн байдлыг тодорхойлно. Үүний дараа гэрийн орчин нөхцөлийг харж тодорхойлно. Тухайлбал, нийтийн байранд амьдардаг иргэнийг гэрт нь тусгаарлах нь халдвар тархах өндөр эрсдэлтэй тул гэрээр эмчлэхгүй байх зэргээр зохицуулалт хийнэ. Нөгөө талаар биеэ тодорхойлох чадварыг харна. Өөрийн биед гарч өөрчлөлтийг эмнэлгийн байгууллага болон бусдад мэдээлэх чадвар байгаа эсэхийг харна. Мэдээж иргэний өөрийн шийдвэрийг харгалзана” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here