Нүүр хуудас Нийгэм Энэ амралтаар АВТОМАШИНГҮЙ ӨДӨР тохионо

Энэ амралтаар АВТОМАШИНГҮЙ ӨДӨР тохионо

179
0
automashingui_odor
жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг юм

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд

2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг.

Улаанбаатар хот жил бүр тус өдрийг хаврын улиралд тэмдэглэдэг байсан бол энэ жил анх удаа дэлхийн автомашингүй өдөр буюу 9 дүгээр сарын 22-ны бямба гарагт тэмдэглэхээр боллоо.

Энэ хүрээнд бямба гарагт Улаанбаатар хотын төв хэсгийн замыг 08.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулна.

Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох юм.

Автомашингүй өдөр нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж,

нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах,

эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here