Нүүр хуудас Соёл урлаг Солонгосын кино өдөрлөг “ICinema” кино театрт болно

Солонгосын кино өдөрлөг “ICinema” кино театрт болно

302
0
solongosiin_doloo_honog
Солонгосын кино өдөрлөг энэ сарын 18, 19-нд “ICinema” кино театрт болно

“Солонгосын долоо хоног 2018” үйл ажиллагааны нээлт/2018-09-19/-ний өдөр Сеүлийн гудамжинд боллоо.

Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, үг хэлсэн юм.

Хотын дарга хэлсэн үгэндээ “Монгол Улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоож, эртнээс найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцах дэмжиж ирсэн уламжлалтай билээ. Улаанбаатар, Сөүл хотууд анх 1995 онд ах дүүгийн найрсаг харилцаа тогтоосон. Үүнээс хотй өдгөө 23 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хотууд харилцаа хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүх л салбарт өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн Солонгос Улсын үндэсний соёл урлаг, уламжлал, зан заншлын талаар бага боловч мэдлэгтэй болж, хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

“Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээнд Солонгосын үндэсний урлагийн концерт, Солонгос хоолны фестиваль, Солонгос киноны өдөрлөг, Таэквондогийн тэмцээн, Гоо даамны олон улсын тэмцээн, Солонгос дууны тэмцээн зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтжээ.

Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын өв соёлыг өөртөө шингээн үлдээсэн Солонгосын үндэсний хамтлаг, удаан хугацааны турш Солонгосын үндэсний соёлыг судалсаар ирсэн хамтлаг, дуучид оролцохоос гадна Улаанбаатар чуулгын морин хуурын баг бүрэлдэхүүн, Монголын цагдаагийн Сүлд чуулгынхан Солонгосын үндэсний хөгжмийн хамтлагтай хамтран тоглов.

Солонгосын долоон хоног 2018 арга хэмжээ маргааш мөн Сөүлийн гудамжинд үргэлжлэх юм.

Харин Солонгосын кино өдөрлөг энэ сарын 18, 19-нд УИД-ийн 5 давхарт байрлах “ICinema” кино театрт болох аж.

Мөн “Элчин сайдын нэрэмжит 6 дахь удаагийн таэквондогийн тэмцээн” энэ сарын 24, 25-нд Спортын төв ордонд болох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here