~Энэ амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ~
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор
Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд зорчуулахаар шийдвэр гаргажээ.
Замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллахыг нийслэлийн удирдлагууд холбогдох хэлтэс албадын дарга нарт болон, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.