Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр ТЭГШ, маргааш СОНДГОЙ явахгүй

Өнөөдөр ТЭГШ, маргааш СОНДГОЙ явахгүй

150
0
dugaariiin-hyazgaarlalt
Өнөөдөр ТЭГШ, маргааш СОНДГОЙ явахгүй

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гарчээ.

Ингээд автомашины улсын дугаарын

  • сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26,
  • хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27,
  • хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд 10-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглохоор боллоо.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here