Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна.
Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах аж.
ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:
Сонгинохайрхан дүүрэг
- 1.Баянхошууны эцэс
- 2.Толгойтын эцэс
- 3.Содон хороолол
Хан –Уул дүүрэг
- 1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд
- 2 .Яармагийн хуучин эцэст
Сүхбаатар дүүрэг
- 1.Хангай хороолол
Баянгол дүүрэг
- 1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.
Баянзүрх дүүрэг
- 1.Жуковын талбай
Чингэлтэй дүүрэг
- 1.Бөмбөгөр худалдааны төв
- 2.Хайлаастын эцэс
Жич:Бэлтгэсэн махыг жижиглэнгээр савлагаатайгаар худалдана.