Энэ жил улсын хэмжээнд 387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 478 мянган га-д тариалалт хийнэ.
Ингэснээр 508 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 64 мянган тонн тэжээлийн ургамал, 24 мянган тонн тосны ургамал, 166 мянган тонн төмс, 107 мянган тонн хүнсний ногоо хураан авна гэж төлөвлөж байна. Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангах боломжтой гэж Засгийн газар үзжээ.
14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримал, 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт эрхлэхээр бэлтгэлээ хангаж байгаа ажээ.