Нүүр хуудас Нийгэм Энэ сарын 25-наас ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ эхэлнэ

Энэ сарын 25-наас ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ эхэлнэ

686
0
tsetserlegiin_tsahim_burtgel
Энэ сарын 25-наас ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ эхэлнэ

“Бүртгэлийн баталгаажилт”, “Цахим, бүртгэл, элсэлт” хэрхэн явагдах вэ?

1. Өмнөх хичээлийн жилүүдэд цэцэрлэгт элссэн 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем

(tsetserleg.ulaanbaatar.mn)-д бүртгэлтэй эсэхийг шалгаж, баталгаажуулна. Баталгаажуулахдаа хүүхдийнхээ регистрийн дугаар болон нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрээд холбогдох гар утасны дугаараа оруулан “Бүртгэлийн дугаар авах” товчийг дарснаар таны гар утсанд 5 оронтой дугаар ирнэ.

Уг бүртгэлийн дугаарыг системд оруулснаар баталгаажна. Бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2018 оны 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

2. 2016 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ.

~Энэ сарын 25-наас ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ эхэлнэ~

Бүртгүүлэхдээ хүүхдийнхээ регистрийн дугаар болон нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрээд хүүхдийн болон оршин суугаа хаяг, цэцэрлэгийн дугаар зэрэг мэдээллийг авч үнэн зөв эсэхийг шалгана. Үүний дараа гар утасны дугаараа оруулж “Бүртгэлийн дугаар авах” товчийг дарснаар таны гар утсанд 5 оронтой дугаар ирнэ.

Ирсэн бүртгэлийн дугаарыг “Код бичих” хэсэгт бичиж, “Бүртгэл баталгаажуулах” товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

“Цахим бүртгэл”-ийн үйл ажиллагаа 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 09:00 цагаас 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

3. “Цахим бүртгэл” дууссаны дараа хэрвээ шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагт нэгэн зэрэг явуулна. “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээх юм.

4. Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн, бүртгэлээ баталгаажуулсан хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд;

5. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд, ажлын цагаар тухайн цэцэрлэг дээр тус тус зохион байгуулагдах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here