Нүүр хуудас Нийгэм Энэ сарын 5-12 хүртэлх долоо хоногийн цаг агаарын мэдээ.

Энэ сарын 5-12 хүртэлх долоо хоногийн цаг агаарын мэдээ.

179
0

2017 оны 6 сарын 5-наас 6 сарын 12 хүртэлх цаг агаарын мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 8-нд зарим нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 8-9-нд нутгийн өмнөд хэсгээр, 11-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 8-нд нутгийн баруун хэсгээр, 5,9-нд ихэнх нутгаар сэрүүсч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. 2-ноос ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд дулаахан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр, 7-8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, 9-нд нутгийн баруун хагаст бороо, 12-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 5,12-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 6,9-нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна

Зүүн аймгуудын нутгаар: 6,8-нд зарим газраар, 7-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Салхи 6-8-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 5-10-нд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. 11-12-нд ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 26-31 градус хүрч хална.

Говийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар бороо орно. Салхи 5-6, 9-10-нд зарим газраар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 5,9-10-нд Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 27-32 градус хүрч хална.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here