Нүүр хуудас Спорт БНСУ дахь “Монголчуудын Супер Цом 2017” тэмцээн болжээ.

БНСУ дахь “Монголчуудын Супер Цом 2017” тэмцээн болжээ.

248
0

“БНСУ дахь Монголчуудын Супер Цом 2017” сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээнийг 2 үе шаттайгаар сар хагасын турш монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноос зохион явууллаа. БНСУ-д анх удаа өмнөд болон хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож  5 дугаар сарын 9-ний өдөр Сэжүн хотноо өмнөд бүсийн тэмцээн 28-ны өдөр Сөүл хотод Хойд бүсийн тэмцээн зохион  байгуулагдсан бөгөөд уг бүсийн тэмцээнүүдээс шалгарсан шилдэг багуудын тоглолт Сөүл хотноо 6 дугаар сарын 4-ний өрсөлдөөнтэй, хурд хүч авхаалж шаардсан мэргэжлийн өндөр хэмжээнд болж өнгөрлөө. Уг арга хэмжээний нээлтэнд МҮСБХ-ны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ болон МҮСБХ-ны удирдлагууд, албаны хүмүүс оролцож, баг тамирчдад шагнал гардуулж,  БНСУ-д ажиллаж сурч буй спортод элэгтэй залуустай уулзаж санал сэтгэгдэлийг нь сонслоо.  “Супер цом 2017” аварга шалгаруулах тэмцээнд “Хамаг Монгол” баг түрүүлж цомын эзэн, аваргын алтан медаль, 1 сая воны мөнгөн шагналын эзэн болж тэмцээний дэд байрт “Korea University баг“ мөнгөн медаль, 800 зуун мянган вон, 3-р байрт “Буганууд баг” хүрэл медалийн эзэн 600 мянган вон, 4-р байрт “Дархан гарьд” баг 400 мянган вон, дэмжигч байгууллагуудын бэлгийн хамт гардан авч тус тус байр эзэллээ. Мөн Сөүл хотноо зохион байгуулагдсан уг тэмцээнд оролцож буй багуудыг хөгжөөн дэмжиж ирсэн  үзэгчдийн дунд тоглолтын дундуур 3 онооны шидэлт, үзэгчдийн дундах тэмцээнүүд зохион байгуулагджээ. Тэмцээнийг МҮСБХ-ноос томилогдсон мэргэжлийн баг, БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигийн шүүгчид зохион байгуулж явуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here