Нүүр хуудас Нийгэм Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой тохиож байна

Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой тохиож байна

371
0
undesnii-erh-choloonii-huwisgal
Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой тохиож байна

1911 оны энэ өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэслэн, наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбааг өргөн барьж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасныг түүхийн хуудаснаа тэмдэглэн үлджээ.

Мөн Монгол Улс манж Чин улсаас туурга тусгаар болсныг зарлан тунхагласан бичгийг Халх дөрөв, Дөрвөд Урианхайн хязгаар, өвөрлөгч хошуудад илгээн өндөр настнуудад бэлэг гардуулж, хоригдлуудад өршөөл үзүүлсэн тухай баримт бий.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдсан Наймдугаар Богд Жавзандамба хутагт буюУ Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу нь хэдийгээр Төвд хүн боловч өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байв.

Тэрээр 1869 оны 10 сарын 13 нд Түвдийн Лхасын ойролцоо эцэг Гончигцэрэн, эх Ойдүвдулам нарын хүү болон мэндэлж таван настайдаа Богд гэгээний хойд дүрээр тодорч Их хүрээнд ирсэн юм. Түүнийг Монголд ирэхэд нь Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг үндсэрхэг үзэлтнүүд хүрээлж, улмаар Манжийн Чин гүрнээс тусгаар улс болох өргөх бичиг барьсан байна.

Богд гэгээн өргөн бичгийг тааламжтай хүлээн авч, “Монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгаж,эл хэргээр хаант Орост элч зарж, тусламж хүсч байв.

Ингээд Манжийн дарлалыг эсэрцгүүцсэн олон нийтийн тэмцэл тэмцэл зохион байгуулалтад орж, шат дараалсан арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, 1900 онд Улиастайн 2000 монгол цэргийн бослого, 1906,1910 онд Их хүрээнд хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн гарсан байна.

Энэ үед Солонгос Манжаас тусгаарлаж, Хятадад хөрөнгөтний хувьсгал гарсан нь Чин гүрнийг мөхлийн ирмэгт ирүүлжээ. Улмаар Орос орон Монголын тусгаар тогтнолыг далдуур дэмжих болсон нь Монголчуудын урмыг сэргээжээ.

Манжийн төрийн хүч сулрах үеийг Монголчууд овжноор ашиглан 1911 оны арванхоёрдугаар сарын 04-нд Манж амбан Сандог Хиагтын хилээр хөөн гаргаж, Хятад цэргийн зэвсгийг хурааж дансалснаар Үндэсний эрх чөлөөний хувьсгал биеллэээ олсон байдаг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here