Нүүр хуудас Нийгэм Эрчим хүчний салбараас 10 хүн төрийн…

Эрчим хүчний салбараас 10 хүн төрийн…

301
0
Эрчим хүчний салбараас 10 хүн төрийн...
Эрчим хүчний салбараас 10 хүн төрийн...

Эрчим хүчний салбараас 10 хүн төрийн дээд ОДОН МЕДАЛЬ хүртлээ
Эрчим хүчний салбарт амжилт гаргаж, хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлсан зарим хүмүүсийг 2018 оны босгон дээр шагнаж урамшууллаа. Монгол Улсад Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар зарлигаар төрийн дээд шагналаар шагнагдсан эрчим хүчний салбарын 10 ажилтан, албан хаагч нарт өнөөдөр гардуулан өглөө. Үүний дотор Хөдөлмөрийн хүндэт медалиар зургаа, Алтан гадас одонгоор дөрөв, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор нэг хүн тус тус энгэрээ мялаалаа.

erchim hvchnii salbaraas 10 hvn
Эрчим хүчний салбараас 10 хүн төрийн дээд ОДОН МЕДАЛЬ хүртлээ
erchim hvchnii
Эрчим хүчний салбараас 10 хүн төрийн дээд ОДОН МЕДАЛЬ хүртлээ
erchim hvchnii salbaraas
Эрчим хүчний салбараас 10 хүн төрийн дээд ОДОН МЕДАЛЬ хүртлээ


Хөдөлмөрийн хүндэт медалиар Эрчим хүчний зохицуулах хорооны хэлтсийн дарга Ч. Жаргалмаа, Диспетчерийн үндэсний төвийн засварчин П. Ганхуяг, “ДЦС-3” ТӨХК-ийн турбины машинч Д. Энхээ, “Цахилгаан дамжуулах үндэсний төв”-ийн инженер Д. Мөнхбат, “Багануурын Дулааны Станц”-ын цахилгаанчин Б. Баянболд нар шагнагдсан бол Алтан гадас одонгоор Эрчим хүчний яамны мэргэжилтэн Ж. Гэрэл, “Диспетчерийн үндэсний төв”-ийн ахлах инженер Ц. Энхсайхан, “ДЦС-2” ТӨХК-ийн цехийн дарга Д. Пүрэвдорж, “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн ээлжийн монтёр П. Болд нар шагнагдлаа. Харин “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор “ДЦС-3” ТӨХК-ийн ахмад ажилтан Ж. Баасандоржийг шагнасныг эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн гардуулан өглөө.
Баярын хурлын төгсгөлд эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн салбарын нийт ажилтан, албан хаагч, үе үеийн төлөөллүүдэд шинэ оны мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here