Нүүр хуудас Нийгэм “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан ХУР ХОГ-ыг устгав

“Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан ХУР ХОГ-ыг устгав

140
0
rsz_eh_delhiin_tsewerlegeenii_odor_01
“Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” зохион байгуулагдлаа

“Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчинг сайжруулахад иргэд, олон нийтийн сайн дурын байгууллагын оролцоог нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах зорилготой уг арга хэмжээнддүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийтлэг үйлчилгээний газрууд болон хороод оролцсон байна.

Цэвэрлэгээний үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт олон жил хуримтлагдсан хур болон үүсмэл хогийн цэгүүд, Сэлбэ, Туул голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Цэвэрлэгээгээр Туул гол дагуу зургаан байршилд мөн баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолойн аманд үүссэн хур хог болон 24 дүгээр хороо Цагаан давааны оршуулгын газрын урд хэсэгт үүссэн барилгын хур хогийг цэвэрлэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here