Нүүр хуудас Нийгэм Эцэг эх нь архидан согтуурснаас “4-н настай охин” амиа алдах шахав

Эцэг эх нь архидан согтуурснаас “4-н настай охин” амиа алдах шахав

381
0

Одоогоос арав гаруй хоногийн өмнө Булган аймгийн нэгэн амралтын газарт дөрвөн настай С гэх хүүхэд осгож амиа алдах шахжээ. Хэргийг тодруулбал, гэр бүлээрээ амралтын газарт ирсэн дөрвөн настай охиныг аав, ээж нь хөлслөн авсан гэртээ орхиод найзуудтайгаа олон цагаар өөр газар архидан согтуурсан байна.

Охин сэрээд аав, ээжээ хайж цасан дунд удаан хугацаагаар гадуур хувцасгүй явсанаас болж осгожээ.

Цасан дээр хэвтэж байсан охиныг тухайн амралтын газар амарч байсан нэгэн иргэн олсноор охин амь гарчээ. Харин охиныг олоогүй байсан бол амьд гарахгүй байх байсан хэмээн эх сурвалж мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here