Нүүр хуудас Нийгэм Яам, агентлагуудыг шалгасан дүнг хэлэлцүүлж эхэллээ

Яам, агентлагуудыг шалгасан дүнг хэлэлцүүлж эхэллээ

179
0

Төрийн яам, агентлагууд дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ АТГ-ынхан өнөөдрөөс хэлэлцүүлж эхлэх юм байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах хүрээнд тус газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд 13 яам, 27 агентлагт өнгөрсөн хавар ажиллахдаа иргэдээс багагүй гомдол, мэдээлэл хүлээн авч, авлигын эрсдэлийн үнэлгээ хийсэн юм.
Энэ долоо хоногт Батлан хамгаалах, Барилга, хот байгуулалтын, Зам, тээврийн, Уул уурхайн яам болон тэдгээрийн харьяа агентлагуудын 2015-2017 оны хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг тухайн яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцэнэ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here