Нүүр хуудас Нийгэм Яармагийн ШИНЭ ГҮҮР барих ажлын явыг танилцуулъя

Яармагийн ШИНЭ ГҮҮР барих ажлын явыг танилцуулъя

207
0
yarmagiin_guur_01
Яармагийн ШИНЭ ГҮҮР барих ажлын явыг танилцуулъя

Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп гүүрийн шон суурь, баганан тулгуур, ригель цутгах ажил дууслаа. Одоо дугуй цохигч, хучилтын хавтан цутгах ажил хийгдэж байна.

Мөн Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Ажилчдын гудамжны замын далан, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажлыг хийж байна.

Харин Яармагийн хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгах ажил дуусч явган хүний замын бетон бүтээцийг угсрах ажил хийгдэж байгаа юм.

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийг Хятадын засгийн газрын 500 сая долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Яармагийн гүүр орчмын олон замын уулзвар, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Буянт-Ухаа-1, 2 зэрэг орон сууцны хорооллын замыг холбож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here