Нийслэл хотын хэмжээнд явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөх арга хэмжээ аваад байгаа.
Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр //2019-02-15Н ийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
Явган хүний зам хааж баригдсан хашаа, хайс, өргөтгөл, шат зэрэг 62 объектыг чөлөөлөх талаар иргэдээс санал ирүүлснийг холбогдох эх үүсвэрээс авч нэгтгээд байгаа бөгөөд эдгээр байршлуудыг судалж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.