~Үерт автсан Өлгийчүүд сурагчдын дотуур байранд байрлаж байна!~
Улсын хэмжээнд сүүлийн хоёр хоногт хүчтэй аадар бороо орсон бөгөөд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өчигдөр орон нутгийн цагаар 16:30 цагийн орчимд дээрх багуудын нутаг дэвсгэрт уулнаас дахин үер бууж нэлээд айл өрхүүд усанд автжээ.
Одоогоор аймгийн төвийн цахилгааны хэрэглээг хязгаарлаж, эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулж байна.
Аймгийн төвийн 1,1 км газарт үерийн далан байгуулж, усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт гаргаж, орон гэргүй болсон 163 иргэнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд байрлуулаад байгаа аж.
Мөн долоон багийн 43 айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.