Нүүр хуудас Нийгэм Үерээс үүдсэн автозамын засварын ажлыг эрчимжүүлнэ

Үерээс үүдсэн автозамын засварын ажлыг эрчимжүүлнэ

181
0
auto-zam-zaswar
Үерээс үүдсэн автозамын засварын ажлыг эрчимжүүлнэ
~Үерээс үүдсэн автозамын засварын ажлыг эрчимжүүлнэ~

Ойрын өдрүүдэд Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Сэврэй, Даланзадгад сумдад олон жилийн дунджаас 2-3 дахин их хур тунадас орсон.

Усархаг бороо, үерийн улмаас Баяндалай-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдэрсэн, нийт 7 метр өндөртэй аймгийн үерийн нэмэлт далан сэтэрсэн болон малчид иргэд, зарим айл өрхүүд усанд автсан гарз хохирол үүссэн.

Аймгийн онцгой комисс, Онцгой байдлын газар цаг тухайд нь шуурхай арга хэмжээг авч байна.

2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн Онцгой комиссын хурлаар үер усны аюулаас үүдсэн хохирлын хэмжээг тодорхойлж, хор уршгийг арилгах арга хэмжээг эрчимжүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Эхний ээлжид үерийн даланг нэмж байгуулах, үер усны аюулаас үүдсэн хохирлын үнэлгээг яаралтай гаргах, баруун сумд руу чиглэсэн авто зам, аймгийн төв доторх замыг цэвэрлэхээр холбогдох байгууллагын удирдлагад үүрэг даалгавар өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here