Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Уг хэлэлцүүлгийн дүнгийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанд өнөөдөр 11.00 цагт гардуулан өгөх аж. Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.