Нүүр хуудас Нийгэм Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 30-нд болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 30-нд болно

97
0
undsen-huuliin-tsets
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 30-нд болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 30-ны өдөр болно. Нийгмийн даатгалын тухай хуульд, Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор заасан байна.

Энэ нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёсны болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ. Цэцийн хуралдаанаар энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэнэ гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here