Нүүр хуудас Нийгэм Үр хүүхдээ амьдрах ухаанд сургасан “ЕСӨН ШИЛДЭГ ӨРХ”-ийг тодруулав

Үр хүүхдээ амьдрах ухаанд сургасан “ЕСӨН ШИЛДЭГ ӨРХ”-ийг тодруулав

151
0
terguunii-eson-orh-ail
Үр хүүхдээ амьдрах ухаанд сургасан "ЕСӨН ШИЛДЭГ ӨРХ"-ийг тодрууллаа

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан НИТХ, НЗДТГ, нийслэлийн Ахмадын хороо хамтран 23 дахь жилдээ нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг есөн өрхийг шалгаруулж, “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр өргөмжилж, дурсгалын зүйл гардуулав.

Шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар гардуулан өглөө.

Эдгээр есөн өрх нь Үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангаж, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог,

иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, элдэв зөрчилгүй, гэр, орон сууц, хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэх гэх мэт тэргүүний үйл ажиллагаатай айлууд юм.

-Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Л.Дүгэрсүрэн,

-Сүхбаатар дүүргийн 19-р хорооны иргэн Б.Энхбаатар,

-Баянзүрх дүүргийн 21-р хорооны иргэн Ц.Балдандорж,

-Хан-Уул дүүргийн 12-р хорооны иргэн Л.Чинбат, Налайх дүүргийн 1-р хорооны иргэн Р.Туяа,

-Баянгол дүүргийн 23-р хорооны иргэн Ж.Балдандорж,

-Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны иргэн Л.Цэцэгмаа, 32-р хорооны иргэн М.Шарав нарын есөн өрх “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан байна.

Тэргүүний өрхийг Үр хүүхдээ хэрхэн өсгөсөн, амьдрах ухаанд хэрхэн сургасан гэдгээс нь авахуулаад 20 гаруй шалгуур үзүүлэлтээр шалгаруулдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here