Нүүр хуудас Нийгэм Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна

98
0
orniin-zurhai
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна

Өнөөдөр 2018 оны арванхоёрдугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 19. Буд гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй, хар луу өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал

Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учрах тул сайн хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here