Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.9, үхрийн ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 10.2 хувь, ямааны ястай махны үнэ 10.6 хувь, адууны ястай махны үнэ 11.2 хувиар өссөн байна.
Ажиглалтаар хонины ястай махны үнэ 2.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.9 хувь, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар өссөн бол ямаа болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.
2018 оны 12-р сарын 26-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6885 төгрөг, үхрийн /ястай/ мах 8520 төгрөг, үхрийн цул мах 10300 төгрөг, адууны /ястай/ мах 6525 төгрөг, ямааны /ястай/ мах 5500 төгрөгийн үнэтэй байв.