Нүүр хуудас Улс төр БРАЗИЛЬ: 63 настай Жайр Болсонару ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө

БРАЗИЛЬ: 63 настай Жайр Болсонару ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө

185
0
brazil-ulsiin-eronhiilogch-tangargaa-orgow
БРАЗИЛЬ: 63 настай Жайр Болсонару ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө

63 настай Бразилын шинэ Ерөнхийлөгч Жайр Болсонару тангараг өргөлөө

Бразилын шинэ Ерөнхийлөгч Жайр Болсонару тангаргаа өргөж энэ үеэр хэт барууны баримжаатай энэ улс төрч “Ард түмэн өөрийг нь Ерөнхийлөгчөөр сонгосноор Бразил улс социализмаас чөлөөлөгдлөө” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр сонгуулийн үеэр амласан амлалтынхаа дагуу “Авлига хээл хахууль, гэмт хэрэг, эдийн засгийн зүй бус зохицуулалтыг цэгцэлнэ” гэж амлажээ.

Өмнө нь цэргийн ахмад байж байгаад дараа нь хуульч болсон Бразилын шинэ Ерөнхийлөгч Жайр Болсонару 1964-1985 онд Бразилд цэргийн дэглэмтэй байсныг ил цагаан дэмждэг байсан.

Харин Ерөнхийлөгч болсныхоо дараа хэлсэн анхны мэдэгдлээрээ тэрбээр ардчиллын хэм хэмжээг дагаж мөрдөж, хагарал хуваагдалгүй нийгэм байгуулна гэж мэдэгдсэнийг хэвлэлүүд өмнөх түүхтэй нь холбон бичиж байна.

Зарим хэвлэлд түүний талаар хүмүүсийг арьсны өнгө, хүйсээр нь ялгаварласан мэдэгдлүүд нь олон нийтийн эгдүүцлийг хүргэдэг гэж бичсэн байна.

Өдгөө 63 настай хэт барууны улс төрч Жайр Болсонару өнгөрөгч 10 дугаар сарын 28-нд болсон Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөгч зүүн баримжаатай Ажилчны намын нэр дэвшигч Фернандо Хаддадыг ялсан юм.

Түүнийг тангаргаа өргөхөд нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргэж, “Америк тантай хамт шүү” хэмээн твиттер хуудаснаа жиргэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here