Нүүр хуудас Нийгэм Өвчиндөө шаналж буй Ө.Энхмарал охинд туслахыг уриалж байна

Өвчиндөө шаналж буй Ө.Энхмарал охинд туслахыг уриалж байна

140
0
enhmaral-ohin
Өвчиндөө шаналж буй Ө.Энхмарал охинд туслахыг уриалж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ө.Энх-марал охины эцэг, эх өнөөдөр /2019.03.06/ мэдээлэл хийлээ. Хоргүй хавдраар өвчиндөө шаналж буй бяцхан охиноо эрүүл саруул болгоход шаардлагатай эмчилгээний зардлын мөнгө олохын тулд нийт монголчуудаасаа тусламж гуйж байгаа юм.

Тэд энэ сарын 13-нд “Хайрын хорвоо” нэртэй хандивын тоглолт зохион байгуулахаар товлосон ч тасалбарын борлуулалт 30 хувьтай байгаа аж. Эмчилгээнд шаардлагатай 160 сая төгрөгөөс 70 саяыг тоглолтоос олно гэж тооцоолсон ч хаана ч хүрэхгүй болж буй юм байна. Иймээс хандивын тоглолт үзэж, эмчилгээнд шаардлагатай төлбөр хуримтлуулахад туслахыг хүслээ.

З.Өгөдэй, н.Эрдэнэтунгалаг нар 2018 оны тавдугаар сарын 10-нд аав ээж болжээ. Гэвч охин Ө.Энхмарал нь найман сартай болсон үеэс мөлхөж чадахгүй, хөлийн ул нь мэдээгүй, үргэлж уйлагнах болсон байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байх үед MRI зураг авахуулах шаардлагатайг эмч нар хэлжээ. Зургаар охины биед нугаснаас үүссэн 9.4 см хэмжээтэй салаалж ургадаг хавдар нурууны мэдрэлийн судсыг дарсан байдалтай байна гэсэн хариу гарч, эмч нар Монголд эмчлэх боломжгүй гадаадад хоёр сарын хугацаанд амжиж мэс засалд орохыг зөвлөсөн байна.

Өвчнөөсөө болж охин бие засахад хүндрэлтэй, үргэлж уйлагнадаг аж. Ээж М.Эрдэнэтунгалаг “Жирэмсний үед эмчийн хяналтад байхад нэмэлт витамин уу гэж байсан. Хяналтад байх хугацаанд ураг эрүүл байна гэсэн. Надад болон нөхөрт маань ямар нэгэн өвчин байхгүй эрүүл саруул. Охин минь нэг л өглөө мөлхөхгүй байгааг гайхаж эмнэлэгт хандахад ийм хавдартай болсон байна. Төрөлхийн хавдар гэж хэлсэн. Яаралтай эмчлүүлбэл эдгэдэг хоргүй хавдар юм билээ” гэлээ.

Ө.Энхмарал охины аав З.Өгөдэй “бага насны хүүхдүүд хорт хавдраар өвчилж буйд эрүүл мэндийн салбарынхан анхаарлаа хандуулж, цаг алдалгүй эмчилж оношийг нь зөв тогтоож байх шаардлагатай байна гэдгийг онцолсон. Тэрбээр “Охин минь нугаснаас үүдэлтэй хоргүй хавдар гэсэн. Эмчийн хяналтад байхад ийм юм боллоо. Өвчний шалтгааныг нь эмч нар мэдэхгүй гэх юм. Үүнд маш гомдолтой, харамсч байна. Дахин хүүхэдтэй болохоос ч айж байна. Хүүхдүүд хорт хавдраар өвчилж байгаад сэтгэл минь эмзэглэж бас гайхаж байна. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэлээ.

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд охины эмчилгээнд дөрвөн сая гаруй төгрөг зарцуулсан ч тусыг эс олсон тул одоогоор өвчин намдаах эм хэрэглэж байгаа аж. Охинд туслах хандивын данс 5090770421 М.Эрдэнэтунгалаг / охины ээж /.

Бага насны хүүхдүүд хорт хавдраар өвчилж буй нь монголчуудын хэрэглэж буй хүнснээс болж байгааг үгүйсгэх аргагүй болохыг Ө.Энхмарал охины өвөө болон эцэг эх нь хэллээ..

Охинд туслах хандивын данс 5090770421 М.Эрдэнэтунгалаг.
Холбогдох дугаар: 9133-3934 З.Өгөөдэй охины аав. 9148-1828 М.Эрдэнэтунгалаг охины ээж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here