Нүүр хуудас Нийгэм Өдөртөө 11 хэмийн хүйтэн байна…

Өдөртөө 11 хэмийн хүйтэн байна…

153
0
11 хэмийн хүйтэн байна
11 хэмийн хүйтэн байна
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай, говь талын нутгаар салхи шуургатай байна.

2018 оны 02 дугаар сарын 22-ны 20 цагаас 02-р дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшиж, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус  дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнод, Дарьгангын талаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 24-нөөс 02 дугаар сарын 28-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here