Нүүр хуудас Нийгэм ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

156
0
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

Хоёрдугаар сарын 23-нд болох үйл явдал

10.00 цагт ШУТИС-ын Номын сангийн гадна талбайд тус сургуулийн “Лабратори VIII байр”-ны шав тавих ёслол болон “ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр”-ийн нээлт болно. Утас: 99247798, 99766875

10.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, СЭМҮТ-өөс өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт МҮЭСТО-нд МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн II хурал болно.

11.00 цагт Богд хааны ордон музейд “Шинийн наймны Цагаан дарь эх” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

12.00 цагт Манба Дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулга уламжлал ёсоор “Хаврын тэргүүн сарын шинийн наймны тоглолт” хийнэ.

13.00 цагт Монгол бөхийн өргөөнд Өвөрхангай аймгийн нэгдсэн золголт болно.

15.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” галерейд “Уран хайчилбарын хөргүүд” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас 80222180

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here