Нүүр хуудас Нийгэм Өлсгөлөн зарлаж буй 12 иргэнд эмнэлгийн анхан шатны үзлэг хийлээ.

Өлсгөлөн зарлаж буй 12 иргэнд эмнэлгийн анхан шатны үзлэг хийлээ.

261
0

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагааг зогсоох тухай дүүргийн Засаг даргын А/363 дугаар захирамж гарсан билээ. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагууд хуулийн дагуу шат дараатайгаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд харин зарим худалдаа эрхлэгчид эсэргүүцэл үзүүлсээр байна. Баянгол дүүргийн дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр хороолол 32-ын автобусны буудлын орчимд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж буй иргэдтэй Дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг дүүргийн хуулийн тасгийн дарга П.Батбаяр нар газар дээр нь очиж танилцлаа.

Өлсгөлөн зарлаж буй 12 иргэнээс  Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар очиж шинжилгээ авч, биеийн байдлыг үзсэн бөгөөд анхан шатны үзлэгээр даралт нь ихэссэн, хавантай, ханиадтай нийт 5 иргэн байсан бол хөхүүл хүүхэдтэй дөрвөн эмэгтэй байжээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны А/26,10 тоот тушаалд хөхүүл эхчүүд өлсгөлөнд оролцохыг хориглосон заалт байдаг байна.

Дүүргийн удирдлагууд өлсгөлөн зарлаж буй иргэдийн биеийн байдалтай танилцаж, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу энэхүү үйлдлээ таслан зогсоохыг шаардсан юм. Уг шаардлагыг эс биелүүлбэл мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан “Шаардлага авсан зохион байгуулагч жагсаал, цуглааныг сайн дураар тараахаас татгалзсан буюу татгалзаагүй боловч уг үйл ажиллагааг дурдсан хугацаа өнгөрсний дараа цаашид үргэлжлүүлбэл жагсаал, цуглааныг цагдаагийн байгууллага хуульд заасан арга, хэрэгслээр албадан тараана хэмээн тусгасан байдаг байна.

Аливаа жагсаал цуглаан, өлсгөлөнг хэн нэг болон хэсэг бүлэг хүмүүс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчиж “жагсаал, цуглаан, өлсгөлөн” зарлаж буй нь хууль зөрчиж байгаа гэдгийг иргэдэд тайлбарлаж, ойлгуулахыг хүссэн боловч тэд хүлээж авахгүй, эсэргүүцэл үзүүлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here