Нүүр хуудас Нийгэм Өмнөговьчууд наадмын бэлтгэл ажилдаа орлоо

Өмнөговьчууд наадмын бэлтгэл ажилдаа орлоо

180
0
omnogovi_aimag_naadmiin_beltgel_ajil
Өмнөговьчууд наадмын бэлтгэл ажилдаа орлоо
~Өмнөговьчууд наадмын бэлтгэл ажилдаа орлоо~

Өмнөговьчууд 2018 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон онцолж, 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг 15 суманд тэгш хүртээмжтэйгээр хийж байна.

Өмнөговь аймгийн баяр наадам 7 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болох бөгөөд орон нутгийн компаниуд өөрсдийн санаачилгаар хийхээр боллоо.

Нийт 14 тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг манай аймгийн компаниуд өөрсдийн хөрөнгө, нөөц бололцоондоо тулгуурлан хийж, ая тухтай орчинд наадах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Тодруулбал:

-Даланзадгад сумын төвийн хатуу хучилттай авто замын 600 м2 нөхөөс, 18 км шороон замын эвдрэлтэй хэсгийн засварын ажлыг “Дардан говь” ХХК

-Ажнай талбайн засварыг орон нутгийн “Таван толгой” ХК
-Даланзадгад сумын төвд нийт 9 байршилд авто замын хурд сааруулагч шаардлагатай байгаагаас 4 байршилд “Даш зам” ХХК

-Индрийн шатны бариул суулгах, тугны тросс шинэчлэх, индрийн тавцанг чулуун тавцангаар өнгөлөх, хаалганы бариул хийх зэрэг индэр орчмын тохижилтын ажлуудыг “Тэлмүүн доной” ХХК, Эх тост говь ХХК

-Орох гарах хаалгыг будах, аннос тогтоох төмөр сараалжин торыг сайжруулах шинэчлэх ажлыг “Тангад ара” ХХК

-Цэнгэлдэх хүрээлэнгийн ханан дахь зургийг будаж сэргээх, насжилт дууссан модны үндсийг ашиглаж сандал хийх будаж лакдах ажлыг Аз билэгтэй ХХК

-Цэнгэлдэхийн 2688 метр хашааг будах ажлыг Хүннүгийн говь ХХК, Говийн Өгөөж ХХК, Аглут ХХК, Жи жи ай ХХК

-Цэнгэлдэх доторх ногоон байгууламжийн урдуур байрлах сүүдрэвч сандалнуудыг лакдаж өнгөлөх ажлыг Оршдос ХХК

-Цэнгэлдэхийн сүүдрэвчний дээд талын цэнхэр хэсэг, багануудыг өнгөлж будах ажлуудыг Суварган говь ХХК, Одкон холдинг ХХК, Даян байгаль ХХК

-Ажнай талбайн хагарсан чулуу болон усан оргилуурын орчны хагарсан чулууг сольж, боржин чулуун хавтангаар өнгөлөх ажлыг Эл Эс БИ ХХК

-Цэнгэлдэхийн кабелийн утас, шит, гал хамгаалагч солих аюулгүй байдлыг хангах ажлыг Ихэр баян говь ХХК, Би эм грийм плас ХХК

-Морь барианы 4 суудлын тосон будгийн ажлыг Эвт цахирал ХХК, Хөрхдөр ХХК, Хан мөнх эрин говь ХХК, Таян хараан ХХК

-Морь барианы сандал, сүүдрэвчийн өнгийг сэргээх, гагнах
Зогсоолын тэмдэг 3 ширхэг, хурд сааруулагч 5 ширхэг хийх ажлыг Сүрлэг хайрхан ХХК, Хомын тал ХХК өөрсдийн санал санаачилга, төсөв санхүүгээр хийхээр боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here